Идэвхжүүлэлтийн заавар
Гэр бүлийн бүлэгт нэгдэх заавар
Сүүлд шинэчилсэн: 2026-07-11
Таны Google имэйл рүү Family Group урилга илгээгдсэний дараа доорх алхмуудыг дагаж нэгдэнэ үү. Нэг удаа нэгдэхэд хангалттай — дараа нь Gemini болон бусад хуваалцсан үйлчилгээгээ ашиглаж болно.
- 1
Gemini сайт руу орж Google Account-аа удирдах
gemini.google.com/app руу орно. Зүүн доод булан дахь профайл зураг (аватар)-ыг дарж, Manage your Google Account товчийг сонгоно.

- 2
Family цэс рүү орох
Google Account хуудсын зүүн цэснээс Family хэсгийг дарна.

- 3
Урилгыг харах
«You're invited to join a family group» мэдэгдэл гарч ирнэ. View invitation холбоосыг дарна.

- 4
Бүлэгт нэгдэх
Урилгын дэлгэрэнгүйг шалгаад Join товчийг дарна. Ингэснээр гэр бүлийн бүлэгт нэгдэж, хуваалцсан Google үйлчилгээ, эрхүүдэд хандах боломжтой болно.

Анхаарах зүйлс
- Нэгэн зэрэг зөвхөн нэг Family Group-д байх боломжтой.
- Урилга харагдахгүй бол ижил Google имэйлээр нэвтэрсэн эсэхээ шалгаад хуудсаа шинэчилнэ үү.
- Нэгдсэний дараа Gemini руу буцаж орж Pro/Advanced горим идэвхтэй эсэхийг шалгаарай.